Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Эмнэлгийн тусламжийн хэлтэс

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтэс нь: Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хэлтэс нь орон нутгийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж ээлтэй байдлыг сайжруулах, үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, улс болон хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэлийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг.

Тус хэлтсийн дарга Гүржавын Мандах нь 1986 онд АУДэС-ийн эмчилгээний ангийг төгсөж, тус аймгийн Өгийнуур сумын эмнэлгийн эрхлэгч эмчээр, 1988-1992 онд аймгийн НЭ-ийн дотрын тасагт, 1992-2000 онд лабораторийн тасгийн эрхлэгчээр, 2000-2010 оны 07 сар хүртэл Нэгдсэн эмнэлгийн Чанарын менежерээр ажиллаж байгаад 2010 оны 07 сараас ЭМГ-ын эмнэлгийн тусламж хариуцсан орлогч дарга, 2012 оноос ЭМГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байна. 1990 онд дотрын эмчийн, 1999 онд лабораторийн эмчийн олгох курсуудыг төгссөн ба лабораторийн эмчийн ахлах, тэргүүлэх зэргүүдийг хамгаалсан, Клиникийн профессор цолтой.

Тус хэлтэс нь дараах чиг үүрэгтэй

  • Орон нутгийн түвшинд эмнэлгийн тусламж, үйлчилгээний зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлийг тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах.
  • Хүн амын эрүүл мэндийн хамгаалах дэмжих талаар гарсан Монгол улсын хууль, тогтоомж, дүрэм, заавар, стандартыг мөрдлөгө болгон төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрүүл мэндийн бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
  • Нутаг дэвсгэрийн түвшинд хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг тодорхойлон, түүнийг ямар тусламж үйлчилгээгээ хангах чиглэлээ тогтоох хэрэгжүүлэх
  • Хүн амын дунд урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийж, зонхилон тохиолдож буй өвчин эмгэгийг илрүүлэн эмчлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах
  • Аймаг, сум сум дунд өрхийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэл зүйн стандарт удирдамжийн хэрэгжилтийг хангахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах