Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Эдийн засаг удирдлага мэдээллийн хэлтэс

Эдийн засаг удирдлага мэдээллийн хэлтэс

Эдийн засаг, удирдлага мэдээллийн хэлтэс нь статистик мэдээлэл, санхүү эдийн засаг, хүний нөөц, хууль тогтоомжийн хэрэгжилт, эм зүй, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, мэдээллийн технологи, зайн оношлогоо, удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тус хэлтсийн дарга Б.Азжаргал нь 2000 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр, 2005 онд Удирдлагын академийг Нийгмийн удирдлагын менежер мэргэжлээр тус тус төгссөн. 2001 оноос Архангай аймгийн ЭМГ-т хүний нөөцийн менежерээр одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.

Тус хэлтэс нь  дараах чиг үүрэгтэй:

  • Орон нутгийн түвшинд санхүү, эдийн засаг, хүний нөөц, эм, тоног төхөөрөмж, мэдээ мэдээллийн талаар тавих тэргүүлэх чиглэл, зорилт, стратегийг тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах.
  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих талаар гарсан Монгол улсын хууль, тогтоомж, дүрэм, заавар, стандартыг мөрдлөгө болгон ажиллаж эрүүл мэндийн асуудлаар Улсын их хурал, Засгийн газар, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон дээд шатны байгууллагаас гаргасан бодлого, тушаал, шийдвэрийг  нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
  • Нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний стратеги, тэргүүлэх чиглэлд нийцүүлэн улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх хөрөнгө, нөөцийг бүрдүүлэх, төсвийн хүрэлцээ тэнцвэртэй байдлыг хангах
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн болон эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангаж, эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээг тодорхойлон төлөвлөлт хийх, хангах, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг сайжруулах, тасралтгүй хөгжих болмжийг бүрдүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах.
  • Орон нутгийн түвшинд эмнэлгийн барилга, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, автомашины ашиглалт, засвар үйлчилгээ, нөхөн хангалтыг хийх, оновчтой хуваарилах, нэгтгэн зохицуулах.
  • Эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээллийн ажлыг сайжруулж, ажлын нэгдсэн удирдлага, арга барилаар ханган, мэдээллийг төвлөрүүлэх., статистик боловсруулалт хийх.