Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг сэргээн засах төвтэй боллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг сэргээн засах төвтэй боллоо.

 Хайрхан сумын Эрүүл мэндийн төвд  Монгол Улсын Засгийн газар Японы улсын засгийн газар хоорондыг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих  төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн сэргээн засах  бүсийн хөгжлийн төв”-ийн нээлтийг  2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн,Засгийн газрын гишүүн,хүн амын хөгжил  нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ, хүн амын хөгжил нийгмийн хамгаалалын яамны ХБ-тэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, хүн амын хөгжил нийгмийн хамгаалалын яамны харъяа сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвийн дэд захирал Т.Мөнх очир нар оролцсон. Нийт 379 377 407 төгрөгний нөхөн сэргээх эмчилгээний тоног төхөөрөмж ирснээс Эрүүл мэндийн төвд 12 төрлийн 197 518 192 төгрөгний тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, хүүхэд хөгжлийн төвд бусад тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.