Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Эрдэнэмандал сум дундын эмнэлэг

Эрдэнэмандал сум дундын эмнэлэг

“Сувилагчийн нэг өдөр” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг амжилттай зохион байгуулав.

Олон улсын сувилагч нарын өдрийг тохиолдуулан сувилагч мэргэжлийг сурталчлах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, Дотор, Хүүхэд, Эх барих эмэгтэйчүүд, НЭМ, Сувилахуйн чиглэлээр “Сувилагчийн нэг өдөр” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг сумын соёл спортын төвд ард иргэд, албан байгуулага, аж ахуйн нэгжийг хамруулан 2016 оны 04 сарын 26 ны өдөр 10-17 цаг хүртэл зохион байгууллаа. Нийт 350 гаруй иргэд хамрагдав . Нээлтэй хаалганы өдрөөр урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа хийв. 45 иргэний жин өндрийг хэмжиж, БЖИ тодорхойлон, эрсдэлтэй 21 иргэнд цусанд сахар тодорхойлов. 22 иргэний цусны бүлэг тодорхойлж, 6 донор шинээр элсүүлэв. Түлэгдэлт, цус алдалт, хахсан үед авах анхны тусламжаар үзүүлэх сургалтыг ард иргэд, үе тэнгийн сургагч 11 хүүхдэд хийв. Эх барих эмэгтэйчүүдийн үзлэг хийж зөвлөгөө өгч 73 хүнд жирэмсний хяналт, умайн болон хөхний хавдар, төмрийн бэлдмэлийн хэрэглээний тухай, ГБТ-арга, дархлаажуулалт, улаан бурхан өвчнөөс сэргийлье, эхийн сүүгээр хооллолт, тамхины хор уршиг, гарын эрүүл ахуй, осол гэмтлээс сэргийлье сэдэвт гарын авлагуудыг тараав.