Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс нь: Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах, эрүүл мэндийг дэмжих, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөр төслүүдийг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулан ажилладаг.

Хэлтсийн дарга Д.Алтантуяа нь 1999 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөн, 2005 онд уламжлалт анагаах ухааны эмч, 2008 онд мэдрэлийн эмчийн резиденсийг тус тус дүүргэсэн. Төвшрүүлэх сумын эмнэлэгт 1999-2001 онд хүүхдийн эмчээр, ЭБ сумын 6-р багийн хүний их эмчийн салбарт 2001-2009 онд эрхлэгч эмчээр, 2009-2012 онд Эрүүл Мэндийн Газрын суурь тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 2012 оноос НЭМ-ийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс нь дараах чиг үүрэгтэй

  • Орон нутгийн түвшинд эрүүл мэндийн талаар тавих зорилт, стратеги тэргүүлэх чиглэлийг тодорхойлон мэргэжлийн удирдлага, үйл ажиллагааны нэгдсэн бодлогоор хангах
  • Хүн амын эрүүл мэндийн хамгаалах дэмжих талаар гарсан Монгол улсын хууль, тогтоомж, дүрэм, заавар, стандартыг мөрдлөгө болгон төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрүүл мэндийн бодлогыг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх
  • Эрүүл мэндийг хамгаалах дэмжих үйл ажиллагаандаа хүн амыг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг давуутай хөгжүүлэх бодлого чиглэл баримтлан ажиллах
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд салбар дундын зохицуулалт хийж, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад нутгийн захиргаа, эрүүл мэндийн бус салбар, олон нийтийн байгууллага, хүн амыг идэвхитэй оролцуулах ажиллах