Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Мэндчилгээ

Мэндчилгээ

Манай байгууллагын цахим хуудсаар зочилж буй Aрхангай аймгийн нийт иргэд үйлчлүүлэгчид, эрүүл мэндийн манаанд хүчин зүтгэж буй мэргэжил нэгт эмч, эмнэлгийн ажилчид, бидэнтэй хамтрагч, түншлэгч, дэмжигч байгууллагын хамт олон та бүхэндээ эрүүл энхийн ерөөлийг дэвшүүлье.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар нь үр дүнтэй манлайлал бүхий хамт олныг бүрдүүлэн байгууллагын хөгжлийг хангаж, харъяа нутгийн хүн амд эрүүл мэндийн ээлтэй, чанартай, цогц тусламж, үйлчилгээг үзүүлэх замаар орон нутгийн хөгжил, амьдралын чанарыг сайжруулах эрхэм зорилго бүхий төрийн байгууллага байгууллага юм.

Энэ зорилго чиглэлээ биелүүлэхийн тулд хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах талаар баримтлах төрийн бодлого, мянганы хөгжлийн зорилт, үндэсний хөгжлийн цогц бодлого зэргийг хэрэгжүүлэх, орчин үеийн шинэ дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн болон удирдлагын үр дүнтэй арга хэлбэрийг нэвтрүүлэх, гадаад хамтын ажиллагааг сайжруулах талаар олон чухал томоохон үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эдгээр үйл ажиллагааг сурталчлан иргэдэд таниулах, үйлчлүүлэгчдийг хэрэгцээт мэдээлэл, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөөгөөр хангах, тэднээс ирж буй санал, сэтгэгдэлд түргэн шуурхай хариу өгөх зэрэг нь мэдээллийн технологи үсрэнгүй хөгжсөн мэдээлэлжсэн нийгэмд амьдарч буй бидэнд чухлаар тавигдаж буй асуудал юм.

 Иймээс ард иргэд та бүхнийг салбарын хэмжээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллгаа, үйлчилгээний талаарх үнэн зөв, шуурхай мэдээллээр ил тод  хангах зорилгоор байгууллагын сайтыг шинэчлэн хүргэж байна.

Ард иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг манай сайтад дэлхийн аль ч өнцөг булан бүрээс хандаж өөрсдийн хэрэгцээт мэдээллээ авахын зэрэгцээ бидний ажил, үйлчилгээний талаар санал сэтгэгдэл, шүүмжлэл зөвлөгөөг өгч бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл биелэх болтугай.

Зон олон эрүүл саруул байх болтугай

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА Р.ГАНДИЙМАА