Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » “Эрүүл байхын төлөө хамтдаа алхацгаая” 1 сарын алхалтын аяны хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа

“Эрүүл байхын төлөө хамтдаа алхацгаая” 1 сарын алхалтын аяны хаалтын үйл ажиллагааг зохион байгууллаа

34699806_861614204025006_6044457846760800256_o

“Оролцоот нийгмийн эрүүл мэнд” аяны хүрээнд идэвхтэй алхалтын ач холбогдолыг сурталчлах, өглөө алхдаг иргэдийн тоог нэмэгдүүлэх, иргэдийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэхэд дэмжлэг болох зорилгоор “Эрүүл байхын төлөө хамтдаа алхацгаая” 1 сарын алхалтын аяныг 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс бүх байгууллагуудыг хамруулан зохион байгуулж, алхалтын үйл ажиллагаанд давхардсан тоогоор 60 гаруй байгууллагын 1300 гаруй хүн хамрагдсан.

34473945_861614617358298_2981653918511005696_o

34502218_861614287358331_195780440601133056_o

6 сарын 2-ны өдөр алхалтын сарын аяны хаалтыг хийж, “Явган алхалтын гороо” тэмцээнийг зохион байгуулж, 35 байгууллагын 700 орчим ажилтан оролцон, Булган уулыг тойрч, 3 төрлийн спортын тэмцээн зохион байгууллаа.

34508533_861614894024937_2276942715444789248_o

1 сарын турш алхалтанд оролцсон идэвх, “Эрүүл мэндийн гороо” явган алхалтанд оролцсон ирц, 3 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр эхний байрт 8-р цэцэрлэг, 2-р байрт 13-р цэцэрлэг, 3-р байрт Ус цаг уур орчны шинжилгээний төв, тусгай байрт Зоонозын өвчин судлалын төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, спортын хэрэгслээр шагнуулав.

34384056_861615190691574_8563076812878381056_o

1-р байр эзэлсэн 8-р цэцэрлэгийн хамт олон

34394250_861615560691537_7772601194584735744_o

2-р байр эзэлсэн 13-р цэцэрлэгийн хамт олон

34393594_861615637358196_689312688748101632_o

3-р байрт Ус цаг уур орчны шинжилгээний төв

34629575_861615724024854_6014683578686767104_o

Тусгай байр – Зоонозын өвчин судлалын төв

34411593_861615737358186_2519872379308474368_o

Тусгай байр – Өрхийн эрүүл мэндийн төвүүд

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*