Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » Архангай аймгийн ЗДТГазар Нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны хяналтын монитор шийдэж өгөв

Архангай аймгийн ЗДТГазар Нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгааны хяналтын монитор шийдэж өгөв

30073600_951024401732124_4689951499550222095_o
Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан орон нутгийн хөгжлийн сангаас Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт өвчтөнийг хянах 10 сая төгрөгийн өртөг бүхий хяналтын монитор шийдвэрлэж, өнөөдөр өглөө эмч нарт гардуулж өглөө. Аймагт дурангийн хагалгаа хийдэг болсноос хойш энэхүү хяналтын мониторын хэрэгцээ шаардлага зайлшгүй гарсан байна. Монитор нь дурангийн болон мэс заслын хагалгааны үед өвчтөний захын судасны цусан дахь хүчилтөрөгчийн хий, хүний амин үзүүлэлтүүд болох даралт, судасны цохилт, хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг хянах юм.
30052141_951024408398790_5288887711755182086_o

Мөн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай уулзаж, мэдээлэл хүргэн, тулгамдсан асуудлуудыг сонслоо. Аймгийн Засаг даргын зүгээс ирэх 2019 оны төсөвт 10 сая төгрөгийг шийдэж өгөхөөр боллоо. Эмч нарын санал болгож шийдвэрлүүлэхийг хүссэн төнөг төхөөрөмжүүдийг эрэмбэлэж, орхигдуулахгүйгээр шат дараатайгаар шийдвэрлэж өгнө гэлээ. Мөн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөл барих газрын геологийн судалгаа хийх хөрөнгийг шийдвэрлэж өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*