Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » Архангай аймгийн 91 “ИРГЭНД НҮДНИЙ БОЛОР СУУЛГАХ МЭС ЗАСАЛ” ХИЙЛЭЭ

Архангай аймгийн 91 “ИРГЭНД НҮДНИЙ БОЛОР СУУЛГАХ МЭС ЗАСАЛ” ХИЙЛЭЭ

Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Канад улсын Лаурел сан хоорондын 2022 он хүртлэх хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу Канад улсын нүдний мэс заслын их эмч Хью Парсонс болон Клиникийн Нэгдүгээр төв эмнэлгийн нүдний мэс заслын эмч Д.Энхзул нараар ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй нүдний эмч нарын баг 04-р сарын 01-05-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нартай хамтран сум орон нутгийн 180 иргэдэд нүдний үзлэг хийж, болор солих шаардлагатай 91 хүнд сайн дурын үндсэн дээр, үнэ төлбөргүйгээр Болор солих мэс заслыг амжилттай хийлээ.

29792948_829815663871527_3255733494113894400_o

29694961_829815733871520_3493030312663842816_o

Нүдний эмч нар нийт 180 иргэнд үзлэг хийж;
  • 91 хүнд нүдний болор суулгах мэс засал,
  • 15 нүдний хүнд далавч хальс авах мэс засал,
  • 7 хүнд нулимсны суваг сэргээх мэс засал,
  • 2 хүнд Зовхины ирмэгний мэнгэ авах, зовхи засах хагалгаа,
  • 1 хүнд гэмтлийн гаралтай нулимсний суваг залгах мэс засал,
  • 11 хүнд нулимсны суваг угаах ажилбар Канад болон Клиникийн Нэгдүгээр төв эмнэлгийн эмч нар хийлээ.

29791977_829815703871523_7636702725622726656_o

Аймгийн Засаг дарын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн эрүүл мэндийн нэгэн зорилт үүгээр биелэлээ олж байгаа төдийгүй хөдөөгийн иргэдэд нүдний эрүүл мэндийн хүртээмжтэй, цогц, чанартай тусламж үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх бололцоог бий болгосон Канад эмч, сувилагч нартаа талархал илэрхийлье.

Дэмжлэг үзүүлэн, хамтарч ажилласан Аймгийн ЗДТГ, Канад улсын Лаурел Сангийн нүдний эмч нар, Клиникийн нэгдсэн 1-р эмнэлгийн эмч нартаа баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*