Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » ХЕПАТИТИЙН ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМРАГДАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

ХЕПАТИТИЙН ВИРҮСИЙН ХАЛДВАРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНИЙ ХАМРАГДАЛТЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн “Журам батлах тухай” А/94, А/193 дугаар тушаалын дагуу “Даатгуулагчийг элэгний В,С вирүсийн шинжилгээнд хамруулах бүртгэлийн маягт”-аар хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдсан хүний мэдээллийн санг “elegbuten.mohs.mn” програм хангамж дээр 06 сараасэхлэнүүсгэж байгаа хэдий ч үзлэгт хамрагдагсдын мэдээлэл дутуу орж байгаа тул үзлэгийн мэдээг урьдчилан боловсруулсан маягтын дагуу 21 аймгаас утсаар мэдээллийг авч байна.

2017 оны 12 сарын 11-ний өдрийн байдлаар 21 аймаг, нийслэлээс ирүүлсэн хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн мэдээгээр нийт348573хүн хамрагдсан байна. Энэ нь хамрагдвал зохих хүн амын 46.5хувийг эзэлж байна.(Дүрслэл 1)

Мэдээллийн сан дахь эрт илрүүлгийн хамрагдалтын хувь 43.0байгаа бөгөөд утсаар мэдээлсэн хамрагдалтын хувиас 3.5 хувиар бага буюу 25937хүний мэдээлэл мэдээллийн санд ороогүй байна.

Дүрслэл 1. Хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь, аймгаар

3_1

Сүхбаатар,Дорноговь, Сэлэнгэ, Говь-Алтай, Дундговь,Өвөрхангай, Архангай,Хэнтий,Завхан,Говьсүмбэр,Дорнод,Орхон аймгуудад хепатитийн вирүсийн эрт илрүүлгийн хамрагдалтын хувь аймгийн дундажаас дээгүүр үзүүлэлттэй байна. (Аймгийн дундаж хувь 59.3)

Булган, Баян-Өлгий, Улаанбаатар хотод хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь 40 хувиас доош үзүүлэлттэй хэвээр байна.

Энэ 7 хоногт эрт илрүүлгийн хамрагдалтын хувь зөвхөн Өмнөговь аймагт 3.8 хувийн өсөлттэй харин Баянхонгор, Увсаймгуудад 1-ээс дээш хувийн өсөлттэй байна. Говь-Алтай, Говьсүмбэр,Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгуудад өнгөрсөн долоо хоногоос хамрагдалтын хувь нэмэгдээгүй байна. Улсын хэмжээнд эрт илрүүлгийн хамрагдалтын хувь өнгөрсөн 7 хоногоос 0.3 хувийн өсөлттэй байна.

(Хүснэгт 1)

Хүснэгт 1. Хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь, 7 хоногоор, аймгаар

232

С вирүс (Anti HCV) илрүүлэх шинжилгээг 342866хүнд хийсэн бөгөөд шинжилгээний “Эерэг” хариу 55742тохиолдолд гарсан байна. Энэ нь С вирүс (Anti HCV) илрүүлэх шинжилгээнд хамрагдагсдын 16.хувийг эзэлж байна.

В вирүс (HBs Ag) илрүүлэх шинжилгээг 344730хүнд хийсэн бөгөөд шинжилгээний “Эерэг” хариу 30712тохиолдолд гарсан байна. Энэ нь  В вирүс (HBs Ag) илрүүлэх шинжилгээнд хамрагдагсдын 8.9 хувийг эзэлж байна.

“elegbuten.mohs.mn” програм хангамжийн мэдээллийн санд 2017 оны 12 сарын 11-ний09.00 цагийн байдлаар 322636хүний мэдээлэл орсон байна. Энэ нь нийт үзлэгт хамрагдсан 348573хүний 92.6хувь юм. (Хавсралт)

Мэдээллийн сан дах хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын 38.6% эрэгтэй, 61.4% эмэгтэй байна.(Дүрслэл 2)

Дүрслэл 2. Хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь, хүйсээр

123

Насны ангиллаар авч үзэхэд 60-65 насны эрт илрүүлгийн хамрагдалтын хувь хамгийн бага буюу 16.1 хувьтай байна. (Дүрслэл 3)

Дүрслэл 3. Хепатитийн вирүсийн халдварын эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдагсдын хувь, насны ангиллаар

1234

“elegbuten.mohs.mn” програм хангамжийн мэдээллийн санд 2017 оны 12 сарын 11-ний 09.00 цагийн байдлаар 35216хүн “С” вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийлгэсэн нь сүүлийн 3долоо хоногт нэмэгдээгүй байна.

“С” Вирүсийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэсэн 35216 хүнээс 17500 хүн буюу 49.7 хувь нь С вирүсийн идэвхжилтэй байна.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*