Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон бусад албаны төлөөлөгчид “Элэгний Эмгэггүй Архангай” төслийн багийн гишүүдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон бусад албаны төлөөлөгчид “Элэгний Эмгэггүй Архангай” төслийн багийн гишүүдтэй уулзлаа

1

2017 оны 12 сарын 10-нд Монгол Улсын Их Хурлын гишүүн, НББСШУ-ны Байнгын Хорооны дарга Ё.Баатарбилэг болон Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, ЭМЯ-ны Эмнэлгийн Тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын БХЗГ-ын Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргал болон албаны бусад төлөөлөгчид Архангай аймагт ажиллах хугацаандаа Архангай аймгийн 40-65 насны иргэдэд С вирус илрүүлэх шинжилгээг хийж, насанд хүрэгсдийн дундах хепатитийн С вирүсийн халдварын тархалтыг тогтоох, вирүсийн халдвартай иргэдийг вирүс тоолох шинжилгээнд хамруулж, эмчилгээнд орох шаардлагатай иргэдийг эмчилгээнд хамруулж, эмчилгээний үр дүнг үнэлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “Элэгний эмгэггүй Архангай” төслийн явцтай танилцан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төслийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцан, санал солилцлоо.

2

“Элэгний Эмгэггүй Архангай” төслийн үр дүн:

“Элэгний эмгэггүй Архангай” төслийн хүрээнд нийт 17594 хүнийг эрт илрүүлэг шинжилгээнд хамруулсанаас (81,3%)
  • Нийт эрт илрүүлэгт хамрагдсан иргэдээс түргэвчилсэн тестээр “C” вирусын халдвартай 3449 хүн илэрсэн (тархалт 19,5%)
  • Үүнээс Eliza-аар 3273 хүний шинжилгээг баталгаажуулж (96.1%)
  • Эмнэлзүйн шинжилгээг анхан болон давтан 5058 хүнд хийсэн
  • C вирусын идэвхижил тоолох шинжилгээнд 3871 хүн сорьц зөөсөн
  • С вирусын идэвхижил тоологдсон 2091 хүн (51,0%)
  • 2053 хүнийг хепатит С вирусын эмчилгээнд хамруулснаас 1119 хүний эмчилгээ бүрэн дуусгасан. 112 хүн SVR 12 шинжилгээ өгч 100% эмчилгээ үр дүнтэй байна гэсэн дүгнэлт гараад байна
  • “Элэгний эмгэггүй Архангай төсөл” -ийн эрт илрүүлэг шинжэлгээний явцад элэгний хавдрын сэжигтэй 47 тохиолдлоос, элэгний хавдар батлагдсан – 39 тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулсан ба үүний 32 нь анх илэрсэн, 7 нь элэгний хавдрын дахилттай байсан.
  • ХСҮТ-ийн мэргэжлийн эмч нар 150 хүнд үзлэг эмчилгээ хийв

Архангай аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа төслийн явцын талаарх танилцуулгадаа:

“Илрүүлэг үзлэгт хамрагдсан 17594 иргэдийн дунд С вирусын халдварын эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох асуумж судалгааг орон нутагтаа хийж эхэлсэн, зорилтот бүлгийн иргэдийн элэгний вирусын халдварын мэдээллийн сантай болсон мөн эмч, мэргэжилтний оношилгоо, эмчилгээ, судалгааны арга зүйн мэдлэг, чадавх сайжирсан” зэрэг ололттой талуудыг дурьдсан.

3

4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*