Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » “Болзошгүй гамшиг,НЭМ-ийн ноцтой байдлын үед орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхойлох” сургалт боллоо

“Болзошгүй гамшиг,НЭМ-ийн ноцтой байдлын үед орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхойлох” сургалт боллоо

“Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой болгох, эрсдэлийн харилцаа үүсгэх механизмыг бүрдүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадвахийг сайжруулах нь” сургалт амжилттай зохион байгууллаа

1

Архангай аймгийн ЭМГ-ын дарга, НЭМХ-ийн дарга, Халдварт өвчин, дархлаажуулалт, Орчны эрүүл мэнд, Мэдээлэл сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ОБГ-ийн Гамшгийн бэлэн байдал төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн, МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, Ургамал хорио цээрийн хяналтын улсын байцаагч, ЗӨСТ – Зооноз өвчин судлалын төвийн дарга, тархвар судлаач эмч, ХХААГ-ын Мал эмнэлгийн газар болон Хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг нийт 15 хүнийг хамруулсан сургалт 12-р сарын 2-4 ний өдрүүдэд аймгийн ЭМГ-т амжилттай зохион байгуулагдлаа.

2

Сургалтанд ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалтын албаны дарга А.Амбасэлмаа, Талбарын тархвар судлал сургалтын албаны дарга Ж.Байгалмаа, мэргжилтэн Б.Мөнхзул, ЗӨСҮТ-ийн их эмч Б.Дэлгэрмаа, Улсын мал эмнэлгийн төв лабораторийн захирал н.Эрдэнэбаатар нар оролцон Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой болгох, эрсдэлийн харилцаа үүсгэх механизмыг бүрдүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах чадвахийг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгууллаа.

3

Сургалтаар Монгол улсын шадар сайдын 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 08 тушаалаар баталсан журам, олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт, НЭМ-ийн ноцтой байдлын үеийн байгууллагуудын үүрэг оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагаа, мэдээ мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын лабораторийн хамтын ажиллагаа зэрэг сэдвүүдээр онол болон дадлага хосолсон 3 өдрийн сургалт хийлээ.

24955737_768398810013213_4187948099309846263_o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*