Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төсөл амжилттай хэрэгжүүллээ

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төсөл амжилттай хэрэгжүүллээ

3

Жаргалант сумын Эрүүл мэндийн төвөөс ДЭМБ, СОУСангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх” төслийг 6 сараас -10 сарын 31-ний хооронд амжилттай хэрэгжүүлээ. Төслийн хүрээнд 18-65 насны иргэдийн 90,9%-ийг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгт , ахмад настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийг гэрийн эргэлтийг явуулын үзлэгээр үзэж зорилтот болон зорилтот бус бүлгийн нийт иргэдийн 93 хувийг явуулын, идэвхитэй эргэлтийн, суурийн үзлэгийн хэлбэрээр үзэж оношлон эмчлэн эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

4

18-65 насны 1911 иргэнийг үзлэгт хамруулснаас 43,6% нь илүүдэл жин, таргалалттай, 20,3% нь тамхи татдаг, 26,2% нь архи хэрэглэдэг, 40-65 насны иргэдийн 39,8% нь артерийн даралт ихсэлттэй, 0,7% нь чихрийн шижинтэй, 40,6% нь холестриний түвшин их, 9,2% нь элэгний В вирусийн халдвартай, 10,3% нь элэгний С вирусийн халдвартай байна. 18-39 насны залуучууд дунд тэмбүүгийн тохиолдлын хувь 2,9 байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*