Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » НҮБ-ийн хүүхдийн сангийн төлөөлөгчид Архангай аймагт ажиллалаа

НҮБ-ийн хүүхдийн сангийн төлөөлөгчид Архангай аймагт ажиллалаа

НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ХЭРЭГЖИЛТЭНД ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ
11
НҮБ-ын Хүүхдийн сангаас Монгол улсад 2016-2017 онд зудын тусламжийг үзүүлсэн билээ. Тус ажлын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, нөхцөл байдалтай танилцахаар НҮБ-ын Хүүхдийн сангийн гамшгийн бүсийн зөвлөх Carmen Van Heese, Монгол дах суурин төлөөлөгч Judith Nida Bruno, Хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал, НЭМҮТ-ийн хамтарсан баг Архангай аймгийн Хангай суманд 2017 оны 10 сарын 19-20-ны өдрүүдэд ажиллалаа.
Тус үнэлгээнд Архангай аймгийн ЭМГ-ийн дарга Р.Гандиймаа, НЭМ-ийн хэлтсийн дарга Д.Алтантуяа, ОБГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, Хангай сумын ЗДТГ болон ЭМТ-ийн их эмч Ганчимэг, вакцинатор сувилагч Х.Сувд-Эрдэнэ нар НҮБХС-аас үзүүлсэн тусламжийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, зөвлөхийн асуултанд тодорхой хариулт өглөө.
2017 онд Архангай аймгийн 14 сумыг ОБЕГ-аас гаргасан нэрсийн жагсаалтын дагуу НҮБХС-аас зудад нэрвэгдсэн аймаг, сумдын иргэдэд тусламж үзүүлэх зорилгоор дараах үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд байна. Үүнд:
1. Нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн дэмжлэгийг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь” сэдэвт 3 өдрийн сургалтыг 14 сумын ЭМТ-ийн дарга, хүүхдийн эмч, вакцинаторуудад зохион байгуулж хүүхдийг эхийн сүүгээр хооллох, нэмэгдэл хооллолтын талаар мэдлэг олгох, зөвлөгөө өгөх, хооллолтын бэрхшээлийг шийдвэрлэх, зөвлөгөө өгөх арга хэрэгслэл, материалыг ашиглаж сурах арга зүйд сургасан.
2. 2017 онд Архангай аймгийн нийт 14 суманд 4 сарын туршид хоол тэжээлийн дуталд өртөмтгий 6-59 сар хүртэлх насны 1483 хүүхэд, 819 жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ээр хангасан.
3. Орон нутгийн хяналт үнэлгээг сайжруулах зорилгоор зудтай сум тус бүрт дундажаар 800’000 төгрөгийг шатахууны зардал, 5 ширхэг хүүхдийн дотуур өмдтэй жингээр хангасан.
4. Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц /сум тус бүрт-2/ зэрэг тусламжийг үзүүлээд байна.
12
Архангай аймагийн Хангай суманд хэрэгжсэн ажлын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийж, нөхцөл байдалтай танилцсан НҮБ-ын Хүүхдийн сангийн гамшгийн бүсийн зөвлөх Carmen Van Heese, Монгол дах суурин төлөөлөгч Judith Nida Bruno, Хоол тэжээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхжаргал, НЭМҮТ-ийн хамтарсан багийн хамт олонд талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*