Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » “Эрүүл хүнс-Эрүүл мэнд”амталгаат өдөрлөг амжилттай зохион байгууллаа

“Эрүүл хүнс-Эрүүл мэнд”амталгаат өдөрлөг амжилттай зохион байгууллаа

11
Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Франц улсын Санте Сюд, ЖЕРЕС төрийн бус байгууллагуудтай хамтран Хашаат, Чулуут суманд хэрэгжүүлж буй “Архангай аймгийн хүн амын Эрүүл мэнд ба Хоол” төслийн хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл мэнд”амталгаат өдөрлөгийн үйл ажиллагааг Эрдэнэбулган суманд 9 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү төсөл нь хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, иргэдийн хоол хүнсэн дэхь хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, навчит болон бусад нарийн ногоогоор баяжуулсан хүнсийг хэрэглэж заншихад дэмжлэг үзүүлэх, зохистой хооллолтын талаарх мэдлэгийг дээшлүүлж, амьдралын зөв дадал хэвшүүлэх замаар хүн амын эрүүл мэндийг сайжруулахыг зорьсон загвар төсөл юм.
12
Түүнчлэн хүнсний хангамж, аюулгүй байдал, эрүүл зохистой хооллолтын чиглэлээр Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас баримталж буй бодлого, зорилтыг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулахад төслийн үйл ажиллагаа чиглэгдсэн.
2016 оны 1-р сараас 2018 оны 3-р сар хүртэл хэрэгжих уг төслийг Монакогийн Хант Улсын Гадаад Хамтын Ажиллагааны Газраас санхүүжүүлсэн.
13
Тус төслийн хүрээнд Хашаат, Чулуут СЭМТ-үүд нарны эрчим хүчний хүлэмжтэй болж, СЭМТ-үүдийн хамт олон хүлэмжийн аж ахуй эрхлэх аргачлал, арчилгаа, хүнсний ногоо тариалалт, хүнсний ногоог даршилж хадгалах, хүнсний ногоогоор баялаг хоолны цэс зохиох талаар сургалтанд хамрагдаж, хүлэмжиндээ 20 орчим төрлийн хүнсний ногоог тариалан эмчилгээний хоол болон иргэдэд хийх эрүүл зохистой хооллолтын сургалтандаа ашиглаж байна.
Эрүүл хүнс-Эрүүл мэнд”амталгаат өдөрлөгийн үйл ажиллагаанд Францын Санте Сюд ТББ-ын хөтөлбөр хариуцсан менежер Анн Бургонион, Жерес ТББ-ын бүсийн захирал Маяа Лиза Форс, Санте Сюд ТББ-ын хоол зүйч Алинь Мэркан, Жерес ТББ-ын төслийн зохицуулагч Андрэа Вэронили, ХХААХҮЯ-ны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Даваадулам, НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны мэргэжилтэн Б.Түвшинбаяр, Санте Сюд Монгол ТГ-ын тэргүүн Ц.Бөхөө нар хүрэлцэн ирж оролцсон. Мөн хөдөө сумын төлөөлөгчид болон Эрдэнэбулган сумын 300 орчим иргэн оролцож, эрүүл зохистой хооллолт, хүнсний ногооны ач холбогдол, хүлэмжийн аж ахуйн талаар мэдлэгээ дээшлүүллээ.
14
Өдөрлөгийн амталгааны хоолыг бүх сумын эрүүл мэндийн төвийн тогооч нар болон аймгийн төвийн сургууль, цэцэрлэгийн тогооч нар мастер тогоочийн удирдлаган дор хийсэн.
15
16
17
        18

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*