Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » Яаралтай тусламжийн тэмцээн, сургалт зохион байгууллаа

Яаралтай тусламжийн тэмцээн, сургалт зохион байгууллаа

1

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн яаралтай тусламжийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сумын эрүүл мэндийн төвүүдийг баруун, зүүн бүс гэж 2 хуваан 2017 оны 9 сарын 11, 13-ны өдрүүдэд “Цаг бол алт” сэдэвт яаралтай тусламжийн онол болон гардан үйлдлийн тэмцээн, сургалтыг зохион байгууллаа. Тэмцээнийг эрэмбэлэн ялгалт, амилуулах суурь болон лавшруулсан тусламж, осол, гэмтэл, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн үеийн яаралтай тусламж гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулсан. Тэмцээнд 2 сум дундын эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төв тус бүрээс их эмч, багийн эмч, сувилагч, жолооч гэсэн 4 хүний бүрэлдхүүнтэй баг оролцсон.

2

Тестийг их эмч, багийн эмч, сувилагч, жолооч гэсэн төрлөөр, гардан үйлдлийн газар дээрх болон эмнэлгийн яаралтай тусламжийн өрөөнд гэсэн 2 төрлөөр авч тус бүр эхний 2 байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан. 1-р байранд Өндөр-Улаан, Эрдэнэмандал сум, 2-р байранд Хайрхан, Тариат сумын ЭМТ-үүд шалгарсан.

3

4

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*