Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » Архангай аймгийн Эрүүл Мэндийн газар Канадын Лаурел Сантай хамтран ажиллахаар боллоо

Архангай аймгийн Эрүүл Мэндийн газар Канадын Лаурел Сантай хамтран ажиллахаар боллоо

2
2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрүүл Мэндийн Газар Канад улсын Лаурел сан хоорондын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ аймгийн Засаг даргын тамгын газарт боллоо.

Энэхүү гэрээ нь 2017-2022 оныг хүртэл 5 жилийн хугацаанд Архангай аймагт хэрэгжих ба Канад улсын Засгийн газар болон Канадын Лаурел сангийн хөрөнгө оруулалт, дэмжлэгтэйгээр хэрэгжих юм.

Хамтын ажиллагааны гэрээний дагуу Лаурел Сангийн зүгээс жил бүр Архангай аймгийн иргэдэд нүдний тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд (эмч, сувилагч) –тэй хамтран ажиллаж, тэдэнд эмчилгээний болон мэс заслын ур чадварт сургаж, эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахаар тусгажээ.
3
Хүндэтгэлийн арга хэмжээнд Канад улсын Лаурел санг төлөөлж сангийн ерөнхийлөгч А.Ричард Буллок болон сангийн төлөөлөгч, мэс заслын эмч Хью М Парсонс, аймгийн эрүүл мэндийн салбарыг төлөөлж ЭМГ-ийн дарга Р.Гандиймаа, НЭ-ийн Ерөнхий эмч Д.Өлзийсайхан болон аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Лаурел сангийн төлөөлөгчид 2017 оны 09 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд аймгийн НЭ-ийн Нүдний кабинетэд үзлэг зохион байгуулан нийт 150 гаруй иргэдэд нүдний тусламж үйлчилгээг үзүүлсэн.
5
6

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*