Templates by BIGtheme NET
Мэдээний товчоо
Нүүр хуудас » Үндсэн мэдээ, мэдээлэл » ЭРДЭНЭМАНДАЛ СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ ШҮДНИЙ КАБИНЕТТАЙ БОЛЛОО

ЭРДЭНЭМАНДАЛ СУМ ДУНДЫН ЭМНЭЛЭГ ШҮДНИЙ КАБИНЕТТАЙ БОЛЛОО

————————————————————————————————–

Тус эмнэлэгт ДЗОУБ-ын ОНХХ Архангай -2 хөтөлбөрөөс 9,9 сая төгрөгийн шүдний эмчилгээний суурин бор машин кресло, котпрессорын хамт авч өгч суурилуулсан . ЯХИС-ын ДЕНАН төслийн хүрээнд 2017 оныг дуусталх хугацааны шүдний эмчилгээний материал авахад 3,0сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. ДЗОУБ тус кабинетад шүд эрүү нүүрний тусламж үйлчилгээнд хэрэглэх багажийн иж бүрдлийг 2017 оны 08 сард нийлүүлэхээр төлөвлөсөн байна.

————————————————————————————————–

20280560_702725139913914_2357459992120917479_o

2017 оны 07 сарын 26-ны өдөр Эрдэнэмандал суманд шүдний кабинетын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, ЭТХ-ийн дарга Г.Мандах, тус сумын засаг дарга Н. Болдбаатар, Засаг даргын орлогч Н.Алтансүх ДЗОУБ-ын ажилтан Ж.Цэрэндолгор , тус сумын сум дундын эмнэлгийн дарга С.Пүрэвдулам болон бусад эмч мэргэжилтнүүд иргэдийн төлөөлөл оролцлоо.

20368864_702725596580535_3177088394406696608_o

Үйл ажиллагааг нээж ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, сумын засаг дарга Н. Болдбаатар нар болон бусад хүмүүс үг хэлж амны хөндийн эмгэгийг эрүүлжүүлэх , шүдний цоорлоос бага насны хүүхдийг урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв .Мөн зөвхөн Эрдэмандал сумын иргэдэд үйлчлэх бус тойргийн сумдад үйлчлэн тэднийг шүдний цоорлыг эрүүлжүүлэх ажлыг төлөвлөгөөтэйгээр хийх шаардлага байгааг хэлж байлаа.

20280560_702725469913881_7646576665175285413_o

Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлэгт шүдний кабинеттай болсноор Архангай аймгийн бүх сум дундын эмнэлгүүд шүдний кабинеттай болж Засаг Даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалт биелэлээ оллоо.

20286750_702725966580498_7532780206938361091_o

ЭМГ-ын дарга шүдний кабинетын нээлтийн үйл ажиллаөгаанд оролцохоос гадна тус эмнэлэгт ЯХИС-ын ДЕНАН төслөөр нийлүүлэгдсэн лабораторийн гематологийн анализаторын ашиглалт хэвийн ажиллагаатай танилцаж цаг үеийн ажлууд болох Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хэрэгжилтийн явц , халдварт бус өвчний илрүүлгийн хамралтын талаар ярилцаж үүрэг өглөө.

20423913_702749479911480_819434731512971024_o

20424004_702749716578123_3927620332936911612_o

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*